Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Хэрэгжүүлсэн төслүүд

Ханбогд сум - Ханбогд хаус хотхон

Төсөл хэрэгжсэн хугацаа
2025.02 - 2025.04
Үйлчилгээ
Орон сууцны төсөл
"Xанбогд Хурд" ХХК-ийн захиалгаар 50 айлын хаус хорооллын концепц зураг төслийг боловсруулав.
Тус төсөл нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн архитектурын чиг хандлагад нийцсэн, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой. Зураг төслийн хүрээнд дараах үндсэн үзэл баримтлалыг тусгасан:

Хотхоны ерөнхий төлөвлөлт: Ногоон байгууламж, авто болон явган хүний замын зохион байгуулалт, нэгдсэн хашаа хамгаалалттай, аюулгүй орчин.

Хаусны загвар: 1-2 давхар шийдэлтэй, байгалийн гэрэл агаар сайн нэвтрүүлэх цонхны зохион байгуулалт, дулаан алдалт багатай фасадын материал, дотоод зохион байгуулалтын уян хатан байдал.

Нийтийн болон дэд бүтэц: Төвлөрсөн бохир, цэвэр ус, цахилгаан хангамж, дулааны шийдэл, тоглоомын талбай, автомашины зогсоол.

Барилгын байрлал ба чиглэл: Байгалийн гэрэл болон салхины урсгалыг харгалзан, орон зайн үр ашигтай ашиглалтыг хангах байдлаар байршуулсан.

Энэхүү концепц зураг нь цаашдын техникийн зураг төслийн үндэс суурь болохоос гадна захиалагчийн шаардлага болон газар нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулагдсан болно.
Ханбогд сум - Ханбогд хаус хотхон - Image 1
Ханбогд сум - Ханбогд хаус хотхон - Image 2
Ханбогд сум - Ханбогд хаус хотхон - Image 3