Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Хэрэгжүүлсэн төслүүд

Галба цэцэрлэгт хүрээлэн

Төсөл хэрэгжсэн хугацаа
2023.06 - 2024.10
Үйлчилгээ
Захиалагчийн техник хяналт
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур – Оюу Толгойн сан”-ын захиалгаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах нийт 5 га талбай бүхий “Галба цэцэрлэгт хүрээлэн”-г шинэчлэн тохижуулах төслийн хүрээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллав.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн шинэчлэлийн ажилд явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон усалгааны систем, тайз болон үзэгчдийн суудал бүхий төв талбай, задгай театр, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний талбай гэх мэт амралт, чөлөөт цагийн зориулалттай талбайнуудыг багтаасан бөгөөд тухайн бүсийн байгаль орчин, орон нутгийн онцлогт нийцсэн тохижилтын шийдлүүдийг тусгасан. Техникийн хяналтын хүрээнд зураг төсөл, гүйцэтгэлийн уялдаа, барилгын норм дүрэм, чанарын хяналт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тасралтгүй хяналт тавьж, төслийн үр дүнг сайжруулахад анхааран ажилласан болно.
Галба цэцэрлэгт хүрээлэн - Image 1
Галба цэцэрлэгт хүрээлэн - Image 2
Галба цэцэрлэгт хүрээлэн - Image 3