Хэрэгжүүлсэн төслүүд
Эрчим хүчний хэмнэлттэй таун хаус
Төсөл хэрэгжсэн хугацаа
2023.12 - 2024.07
Үйлчилгээ
Концепци зураг, Ажлын иж бүрэн зураг, Төсөв
"Клийн Ресурс Девелопмент" ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 8-р хороо, Тайны аманд байрлах 10 айлын эрчим хүчний хэмнэлттэй таун хаусны концепци зураг, ажлын иж бүрэн зураг төсөл, төсөв хийж гүйцэтгэв. Төслийн хүрээнд нарны эрчим хүч ашиглах боломжтой, дулаан алдагдал багатай, байгальд ээлтэй барилгын шийдлүүдийг тусгаж, уур амьсгалд тохирсон, ухаалаг төлөвлөлт бүхий загвар сууцыг боловсруулав.
