Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Хэрэгжүүлсэн төслүүд

Автобусны буудал

Төсөл хэрэгжсэн хугацаа
2024.07 - 2024.10
Үйлчилгээ
Замын болон автобусны буудлын зураг төсөл, Төсөв
"Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар"-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны авто зам болон автобусны буудлын зураг төсөл, төсөв боловсруулах ажил хийж гүйцэтгэв.
Уг ажлын хүрээнд нийтийн тээврийн хүртээмж, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал болон түүнтэй холбогдох авто замын зураг төсөл, төсвийг боловсруулсан. Ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг хамруулсан:
*Газрын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ
*Авто замын трасс, өргөн, зорчих хэсэг, зорчигч урсгалын тооцоолол
*Автобусны буудлын архитектур төлөвлөлт, иргэдэд ээлтэй шийдэл
*Инженерийн дэд бүтцийн холболт, гэрэлтүүлэг, ус зайлуулах системийн зураглал
*Нийтийн эзэмшлийн талбай, тохижилтын концепц
*Барьцалдсан төсөв, өртгийн тооцоо, материалын нормчлол
*Замын ачаалал, тээврийн урсгалын нөлөөллийн урьдчилсан үнэлгээ

Төслийн зорилго нь тухайн бүсийн авто замын чанар, нийтийн тээврийн хүртээмж, зорчигчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд гүйцэтгэсэн зураг төсөл нь Монгол улсын болон үндэсний норм, стандартын шаардлагад нийцсэн болно.
Автобусны буудал - Image 1
Автобусны буудал - Image 2