Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Back to News

Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил амжилттай хэрэгжиж дууслаа

May 11, 20255 min readcompany news
Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил амжилттай хэрэгжиж дууслаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 сая тонн/жилийн хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн цогц барилгын төслийн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиалгаар Захиалагчийн техникийн хяналтын багт төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаа.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд төслийн чанар, хугацаа, зураг төсөл, гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА), мэдээллийн урсгал, тайлагнал зэрэг үндсэн чиглэлүүдэд төслийн менежментийн удирдлага, хяналтын аргачлал, системийг боловсруулах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хянах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэв.

• Иргэний барилга байгууламж – 2024 оны 7-р сарын 3

• Үйлдвэрийн барилга – 2025 оны 3-р сарын 25

• Тоног төхөөрөмж - 2025 оны 5 сарын 9-нөөр тус тус барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарлаа.

Хамтран ажилсан баг хамт олонд БАЯР ХҮРГЭЕ!

Gallery

Gallery image 1
Gallery image 2

Tags:

ProPMЭрдэнэс ТавантолгойБарилгын Хөгжлийн Төв