Чанарын хяналтын инженерийн оролцоо төсөлд ямар үр нөлөө үзүүлдэг вэ?
_(1).png%3Falt%3Dmedia%26token%3Ddaae67e7-5223-4694-b4ab-09dc7db01ae0&w=1920&q=75&dpl=dpl_866GA4K2j5QxTumf1BkTRwYJXhc2)
ТӨСЛИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЧАНАРЫН АЛБАНЫ ЖУРАМ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГЫН НОРМ ДҮРЭМ, СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НИЙЦҮҮЛЭН ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН ГОЛОГДЛЫГ БУУРУУЛАХ
ТӨСЛИЙН БАГИЙГ ШААРДЛАГАТАЙ ЗААВАРЧИЛГАА, ЗӨВЛӨМЖ, СУРГАЛТ ЗЭРГЭЭР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТЫГ МӨРДӨЛ БОЛГОН АЖИЛЛАХ.
Удирдах ур чадвар
Групп болон салбарын түвшинд үүсэх дотоод мэдээллийн урсгалыг багийн гишүүдэд хүртээмжтэй, оновчтой байдлаар хүргэж ажилладаг.
Багийн ажил үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилж, гишүүн бүрийн чиг үүргийг тодорхой байлгадаг.
Гадаад, дотоод харилцагч, хэрэглэгч, ажилтнуудаас ирж буй шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, бусдыг ойлгохын тулд сонсохыг илүүд үздэг.
Багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай үед зөвлөгч (coach), халамжлагч (mentor) байх үүргээ гүйцэтгэж чаддаг.
Байгууллагын орчин дахь ёс зүйгүй үйлдлийг хүлцдэггүй бөгөөд өөрөө ийм үйлдэл гаргадаггүй.
Хүчтэй зорилго, итгэл үнэмшилтэй бөгөөд түүнийг багийн гишүүдтэйгээ хуваалцаж, тэднийг нэг зорилгод нэгтгэж чаддаг.
Бизнесийн орчны сорилтуудад бүтээлч, авхаалжтай, ашигтай шийдэл боловсруулж, шийдвэрийг цаг алдалгүй гаргадаг.
Шинэ аргачлал, арга барил, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд уян хатан хандаж, өөрчлөлтөөс үүдэх эсэргүүцлийг даван туулдаг.
Мэргэжлийн ур чадвар
барилгын БҮХ ЧИГЛЭЛИЙН инженер, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Төслийн менежмент болон чанарын менежментийн талаар зохих мэдлэгтэй байх.
Компьютерийн хэрэглээний болон тусгай программ хангамж дээр ажиллах чадвартай байх.
Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай байх.
Хэмжилт, шалгалтын нарийвчлалтай багаж хэрэгсэлтэй ажиллах чадвартай байх.
Үндсэн ур чадвар
Хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, хуучин арга барилыг сайжруулах, шинэчлэх боломжит хувилбаруудыг боловсруулан санал болгодог.
Ажлын явцад бус, эцсийн үр дүн, үр ашигт анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөсөн ажлыг тогтоосон хугацаанд хүлээлтээс давуулан биелүүлдэг.
Компанийн бусад алба, нэгжийн ажилтнуудтай үр дүнтэй харилцаа тогтоож, хамтран ажиллаж чаддаг.
Багийн гишүүдтэйгээ мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын хөгжилд хувь нэмэр оруулдаг.
Байгууллагын хэм хэмжээ, ёс журмыг чанд сахиж, үүрэг даалгавраа үнэнчээр биелүүлдэг.
Гадаад, дотоод харилцагч, хэрэглэгч, ажилтнуудтай мэргэжлийн, ёс зүйтэй харьцаж, олон талт харилцааг үр дүнтэй удирдаж, тогтвортой хадгалж чаддаг