Concept to Completion #1 Зураг төслийн менежментийн журам

Компани урт хугацаанд тогтвортой оршин тогтноход суурь хүчин зүйлсийн нэг нь дотоод тогтолцоогоо бүрдүүлж, уг системийг бүх ажилтан тодорхой, ойлгомжтой ашиглах боломжийг хангах явдал юм.
Манай байгууллага сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн том, жижиг, олон улсын болон мега төслүүдэд ажилласан хамтын туршлага практиктаа тулгуурлан, төслийн менежментийн олон улсын стандарт болон чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн “Зураг төслийн менежментийн журам”-аа боловсруулж дууслаа.👏
Энэхүү гарын авлага нь төслийн төлөвлөлтөөс төсөл хүлээлгэн өгөх хүртэлх бүх үе шатны мөчлөгүүдийг хамрах ба зураг төсөл болон зохиогчийн хяналтын үйл ажиллагааг нэг мөр, стандартчлагдсан байдлаар хэрэгжүүлэх дотоод хөтөч баримт бичиг бөгөөд Захиалагчид болон хамтрагч байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чухал суурь болно.
Gallery

