Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Back to News

Build Talk #6 Өөрийгөө цэвэрлэдэг шил

September 1, 20255 min readBuildTalk, Propm
Build Talk #6 Өөрийгөө цэвэрлэдэг шил

Та өндөр барилга, шилэн фасадыг цэвэрлэхэд зарцуулах их хэмжээний зардал, эрсдэлийг төсөөлж байна уу?

👉 Энэ асуудлыг шийдэх гарц бол өөрийгөө цэвэрлэдэг шил юм.

✨ Технологийн үүсэл

• 1980-аад онд Японд анх санаачилсан

• 2001 онд Pilkington Activ™ нэртэйгээр NSG Group /Nippon Sheet Glass Co., Ltd./-оос зах зээлд нэвтэрсэн.

🌞 Хэрхэн ажилладаг вэ?

• Шилний гадаргуу дээр тусгай TiO₂ (Titanium Dioxide) нимгэн бүрхүүлтэй

• Нарны гэрэл тусахад бохирдлыг химийн аргаар задална

• Бороо орох үед бохир автоматаар урсан арилах зарчимтай

✅ Давуу талууд

• Өндөр барилга, шилэн фасадны цэвэрлэгээний зардал болон хугацааг багасгана.

• Цонх угаагчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ

• Хүн хүрч цэвэрлэх боломжгүй талбайг арилгана

• TiO₂ бүрхүүл нь:

o Бохирдлыг задлах

o Бактер, агаарын бохирдлыг бууруулах нэмэлт ач холбогдолтой

🔬 Шинэчлэл – 2025 оны 8-р сар

Хятадын Жэжян Их сургуулийн эрдэмтэд цахилгаан орны тусламжтайгаар бохирдлыг арилгах шил бүтээсэн.

• 0.62 мм зузаантай тунгалаг материал

• Цахилгаан орон ашиглан тоосонцрыг хэдхэн секундэд зайлуулна

• 97.5%-ийн үр дүнтэй

• Ус, химийн бодис, хүний оролцоогүйгээр ажиллана

• Нарны энерги + цахилгаан орны хосолсон шийдэл

📚 Эх сурвалж:

• Pilkington: pilkington.com/self-cleaning

• Interesting Engineering: China’s electric-field self-cleaning glass

Gallery

Gallery image 1

Tags:

#BuildTalk #Өөрийгөө цэвэрлэдэг шил