Email Icon
Email
info@propm.mn
Phone Icon
Contact
+976 7711-1949
PRO PM Logo
Back to News

Оюу Толгой - “Уурхайн талбарт ажилчдын орон сууц барих төсөл”-ийн шав тавих ёслол

June 9, 20255 min readcompany news
Оюу Толгой - “Уурхайн талбарт ажилчдын орон сууц барих төсөл”-ийн шав тавих ёслол

“Уурхайн талбарт ажилчдын орон сууц барих төсөл”-ийн шав тавих ёслол 2025 оны 6-р сарын 10-ны өдөр “Оюу Толгой” уурхайн цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Тус ёслолд төслийн захиалагч “Оюу Толгой” ХХК-ийн удирдлагууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, төслийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх “Бодь Пропертийз” ХХК болон “Пропем Прайм Партнерс” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү төслийн хүрээнд “Оюу Толгой” уурхайн цогцолборт 1120 өрөө бүхий 4 блок ажилчдын орон сууц болон дагалдах дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах бөгөөд бүрэн цутгамал бетонон хийцлэлтэй, 1 өрөөнд 1 хүн байрлуулахаар төлөвлөж, ажилчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Тус ажилчдын амрах байрны барилга угсралтын ажлыг 2027 оны 1-р улиралд бүрэн дуусгахаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.

Gallery

Gallery image 1
Gallery image 2
Gallery image 3

Tags:

Oyu tolgoiBodi propertiesProPM