top of page

Дэлхийд үнэлэгдсэн инженеринг-менежментийн ур чадвар

Монгол инженер бүрийн инженеринг-менежментийн ур чадварыг дэлхийн жишигт хүргэж салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах.   

  • Мэргэжлийн ёс зүй – бидний ялгарал 

  • Нэгдмэл ойлголт – хамтын ажиллагаа

  • Шинийг санаачлагч – бүтээмжийг нэмэгдүүлэгч   

  • Тасралтгүй суралцагч – үнэ цэнийг бүтээгч

  • Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэгч – хариуцлагатай хамтрагч  

  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшил – мэдлэг ур чадварыг эзэмшигчид

Алсын хараа

Эрхэм зорилго

Үнэт зүйл

Удирдлагын мэндчилгээ

Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!
Бид дэлхий дахинд барилгын салбарт нэвтрээд хэдийнээ 50 гаруй жил ашиглагдаж буй барилгын төслийн менежментийн арга зүй, олон улсын туршлагыг Монгол улсад хэрэгжсэн олон улсын төслүүдэд ашигласан өөрсдийн туршлагаар баяжуулан та бүхэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан илүү хүртээмжтэй, чанартай хүргэж байна. 
Өнөөдөр барилгын компаниудын дунд олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй нь урт хугацаанд бизнесээ өргөжүүлж, тогтвортой явуулах сорилттой бодитоор нүүр тулж байна. Үүнийг салбарын хэмжээнд тогтолцооны түвшинд нэвтрүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахыг хүлээж цаг алдалгүй бидний бүтээгдэхүүнийг ашиглан байгууллага төдийгүй хувь хүн, инженерүүддээ бие даан хөгжих боломжоор хангах нь бидний зорилт билээ. 
Түүнчлэн олон улсад төсөл хэрэгжүүлэгч нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах замаар барилгын чанар аюулгүй байдлыг хангах, төслийн үнэ цэнэ, өгөөжийг бодитоор нэмэгдүүлж байгаа нь бидэнд энэ талын мэдлэг, ур чадвараа улам нэмэгдүүлж дээшлүүлэн, салбартаа тэргүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, Хэрэглэгч захиалагчийнхаа үнэ цэнэтэй хамтрагч байх нь манай хамт олны эрхэм зорилго болой.

Холбоо барих

info@propm.mn
7711-1949

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны замын-91, Санроуд оффис 802 тоот

  • Facebook
  • LinkedIn

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт дээрх бүх материалыг хуулбарлахыг хориглоно.

bottom of page